Logo

Хэтэвч

Идэвхгүй

Та урамшуулал авах хэтэвч үүсгээгүй байна. Хэтэвч үүсгэсний дараа таны худалдан авалтын урамшууллын оноо цэнэглэгдэх болно.

Нэвтрэх

Танд лавлах зүйл байна уу? Мэдээлэл авах

Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь “Мак стор Монголиа” ХХК-ийн Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг бөгөөд хэрэглэгч энэхүү баримт бичигтэй заавал танилцсан байх шаардлагатай.

Ерөнхий зүйл

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэхдээ олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгалах бөгөөд зөвхөн дотоод маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.

Хэрэглэгч бүртгүүлэхдээ өгсөн мэдээллээ чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, алдагдлыг Үйлчилгээ үзүүлэгчээс нэхэмжлэх эрхгүй.

Үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай тохиолдолд энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд энэ тохиолдолд оруулж буй өөрчлөлтийн талаар олон нийтийн сүлжээ болонwww.macstore.mn вэб сайтаар мэдээлнэ.

Мэдээлэл цуглуулах

Хэрэглэгчийг худалдан авалтхийх үед түүний үйлдлийн систем, өдөр, цаг, IP хаяг зэрэг мэдээллийг шууд байдлаар эсвэл гуравдагч этгээдийн үйлчилгээгээр дамжуулж авах эрхтэй. Энэхүү мэдээлэл нь хэрэглэгчид илүү таатай үйлчилгээ хүргэх, цахим халдлагын хохирогч болсон тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаад ашиглагдана.

Хувийн мэдээллээ устгах

Хэрэглэгч өөрийн мэдээллийг устгуулах хүсэлтэй байгаа бол info@macstore.mn и-мэйл хаягаар хүсэлтээ илгээнэ. Хүсэлт илгээхдээ өөрийн бүртгэлтэй хаягийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, устгах болсон шалтгааныг бүрэн мэдээлсэн байх хэрэгтэй бөгөөд бид таныг мөн эсэхийг шалгахын тулд утасны дугаар, хамгийн сүүлийн үйлдэл зэрэг мэдээллийг шаардах болно. Шаардлага хангасан хүсэлт илгээснээс хойш ажлын 10 хоногт Хэрэглэгчийн мэдээллийг устгаж, хэрэглэгчид мэдэгдэх болно.

Хувилбар 0.2

2022 оны 3-р сарын 20-нд хянав