Саяхан дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк БНХАУ-ыг зорьсон билээ.
Учир нь шинээр танилцуулагдсан iPhone 15 загварууд Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэнтэй холбоотойгоор Хятадын олон нийтийн сүлжээнд шоолох хандлага их гарсан юм.
Үүний дараа гар утас халах зэрэг олон жижиг асуудал гарах болсоор хамгийн том зах зээлийн нэг Хятад дахь борлуулалт түүхэнд байгаагүй хэмжээнд буураад байсан.
Өчигдөр Тим Күүк захирал нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцаж явахтай зэрэгцэн Apple компаниас мэдэгдэл гаргаад байна.
Ийнхүү Их газрын Хятад дахь хэрэглэгчид eSim дэмждэг Аравдугаар үеийн шинэчлэгдсэн iPad загварыг ашиглаж эхлэнэ гэжээ.
Эх сурвалж: Apple (Хятад)