Тодорхойлбол энэ сарын 30 эсвэл 31-ны өдөр шинэчлэгдсэн iMac болон хэд хэдэн MacBook Pro загварууд танилцуулагдана гэжээ.
Шинэ iMac одоогийн загвартай адил 24-инч дэлгэцтэй мөн ижил өнгөний сонголттой байна. Гэхдээ Apple-ийн дараа үеийн M3 чиптэй, доторх дизайн өөрчлөгдөн гарна гэж Гурман дурдав.
Хүчин чадлыг нэмэгдүүлэх болон эрчим хүчний үр ашгийг сайжруулах зорилгоор Apple-ийн чип үйлдвэрлэлийн түнш TSMC-ийн сүүлийн үеийн 3 нанометр чипэнд суурилсан M3 чипийг үйлдвэрлэнэ.
Apple сүүлд iMac-ийг 2021 оны 4 сард M1 чип болон нимгэн хүрээтэй 7 өнгийн сонголттойгоор шинэчилсэн.
Энэ нь одоогийн цор ганц Apple-д худалдаалагдаж буй iMac бөгөөд өмнөх Intel чиптэй 27-инч iMac ба iMac Pro загваруудын үйлдвэрлэлийг зогсоосон билээ.
Илүү том дэлгэцтэй шинэ iMac гарах сураг байгаа хэдий ч хэзээ гэдгийг тодорхой хэлэр боломжгүй байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg