Шинэ Apple Pencil нууц USB-C оролттой болно зураг

Шинэ Apple Pencil нууц USB-C оролттой болно

2023/10/18 06:19

Apple илүү үнэ цэнэ бүхий шинэ Apple Pencil загварыг танилцууллаа.

Өнөөдөр Apple компани iPad хэрэглэгчдэд зориулсан илүү хямд мөн шинэ Apple Pencil танилцуулав. Шинэ Apple Pencil-ийн хувьд pixel-perfect нарийвчлалтай, хоцрогдол багатай, хазайлт мэдрэх чадвартай байх юм байна. USB-C оролттой тул iPad-тай холбох, цэнэглэх зэргээр ашиглаж болно.

 

Харин USB-C оролтыг гулсдаг тагны ард далд байхаар дизайныг гаргажээ.

 

iPad хажуу талд соронзоор бэхэлсэн үед автоматаар унтах горимд шилжиж цэнэг хэмнэдэг болсон.

 

Шинэ Apple Pencil энэ оны 11 дүгээр сарын эхэн үеэс гарч эхэлнэ.

 

Эх сурвалж: Apple

Macstore.mn logo

Macstore.mn

Apple - ийн мэдээлэл, бүтээгдэхүүн нэг дор...