Өнгөрсөн есдүгээр (2023.09) сард танилцуулсан macOS Sonoma үйлдлийн системийн 5 дахь шинэчлэлт буюу macOS Sonoma 14.5 гарлаа.
Шинэчлэлт хийхээс өмнө анхаарах зүйлс:
Өөрийн чухал дата файлуудыг нэмэлт hard ашиглан нөөцлөх.
Хэрэв macOS Sonoma анхны хувилбараас macOS Sonoma 14.5 шинэчлэлт хийх бол багадаа 12GB сул зай үлдээх.
Харин macOS Ventura зэрэг өмнөх үйлдлийн системээс дээшлүүлэх бол 25GB сул зай үлдээх.
Тасалдалгүй, өндөр хурдны, LAN cable-аар холбогдсон интернэт ашиглахыг зөвлөж байна.
Яаж шинэчлэлтийг суулгах вэ?
Эхлээд таны компьютер macOS Sonoma 14.5 хувилбарыг дэмжигдэх төхөөрөмж мөн эсэхийг доорх жагсаалтаас шалгана.
Хэрэв дэмжигдэх жагсаалтад байгаа бол үйлдлийн системээ шинэчлэх дарааллыг эхлүүлнэ.
1. Mac компьютероо тогонд залгаж цэнэглэнэ;
2. System Settings-ийн Software Update хэсгээс шинэ хувилбарыг татна;
3. Шинэчлэлтийг татаж дуусмагц автоматаар суулгах болно.
4. Хэрэв яаралтай ажилтай бол шөнийн цагаар суулгах товчлуурыг дарж сануулаарай.
Дэмжигдэх төхөөрөмж:
· iMac (2019 ба хойших)
· iMac Pro (2017)
· MacBook Air (2018 ба хойших)
· MacBook Pro (2018 ба хойших)
· Mac Mini (2018 ба хойших)
· Mac Pro (2019 ба хойших)
· Mac Studio (2022 ба хойших)