Одоогийн Mac mini загварын хувьд энгийн M2 чиптэй нь хос USB-C (Thunderbolt) оролт, хос USB-A оролттой. Харин M2 Pro чиптэй загвар өөртөө дөрвөн USB-C (Thunderbolt) оролт болон хос USB-A оролттой байдаг.
Шинэ загварын тухайд:
Gurman өөрийн "Power On" товхимолын сүүлийн нийтлэлдээ:
Шинэ Mac mini загвар нь M4 Pro чиптэй, нийт таван USB-C оролттой байх боловч USB-A оролт огт байхгүй гэж бичжээ.
Гурван USB-C оролт нь ар талд байрлах бол хоёр нь урд талдаа суурилуулсан байна. Энэ нь Mac Studio загвартай ижил гэнэ.
Өмнөх загваруудтай ижил зүйлс гэвэл Ethernet, HDMI ба 3.5mm дууны оролтуудыг үргэлжлүүлэн гаргана.
Харин өнгөрсөн сард тэрээр дараа үеийн M4, M4 Pro чиптэй Mac mini загвар нь 2010 оноос хойш тухайн компьютерын дизайнд хийгдсэн анхны томоохон өөрчлөлт болно гэсэн юм.
Шинэ Mac mini-ийн хэмжээ Apple TV-тэй ижил хэмжээтэй. Магадгүй энэ хэмжээ нь одоогийн загвараас харьцангуй өндөр буюу 3.5см илүү өндөр байх магадлалтай. Хөнгөн цагаан бүрхүүл өмнөхтэй адил үргэжлүүлэн гарна.
Хол ойрын хов жив:
Gurman хэлэхдээ Хятад дахь нийлүүлэгчид шинэ M4 чиптэй Mac mini загварыг Есдүгээр сарын эхэнд хүргэж эхлэхээр товлосон. Харин M4 Pro чиптэй загвар Аравдугаар сар хүртэл хүргэлтэд гарахгүй аж.
Apple Silicon-ийн M4 үе нь MacBook Air, MacBook Pro, iMac, Mac Studio, Mac Pro зэрэг бүх Mac загваруудад нэг үеийн чипийг хэрэглэж байгаа Apple-ийн анхны тохиолдол болох гэж байна.
Эх сурвалж: MacRumors