iOS 17.1.2 шинэчлэлтийг заавал суулгах шалтгаан зураг

iOS 17.1.2 шинэчлэлтийг заавал суулгах шалтгаан

2023/12/03 06:44

Apple энэ удаагийн шинэчлэлтийг бүх iOS хэрэглэгчид даруй суулгахыг санал болгож байна. Apple компани iOS 17.1.1 хувилбарыг гаргаснаас хойш 3 долоо хоногийн дараа буюу өнгөрсөн Пүрэв гарагт iOS 17.1.2 шинэчлэлтийг танилцуулсан. Энэ шинэчлэлт ямар нэгэн шинэ боломж нэмэгдээгүй ч хоёр чухал хамгаалалтын алдааг засварласан гэж мэдэгджээ.

Технологийн аварга компани Apple iOS 17.1.1 хувилбарыг гаргаснаас хойш ердөө 3 долоо хоногийн дараа шинэ хувилбар iOS 17.1.2 шинчлэлтийг нийтийн хүртээл болгов.

 

Албан ёсны мэдэгдэлд Apple компани энэ шинэчлэлтээр шинэ боломж, загвар нэмэгдээгүй ч хоёр чухал хамгаалалтын алдааг зассан гэжээ.

 

1) WebKit (интернэт хөтөч Safari-д ашиглагддаг үндсэн хөдөлгүүр) үүссэн алдааг засварласан;

Ингэснээр веб контент боловсруулах үед таны зарим эмзэг мэдээлэл задрах эрсдэлтэй байсныг арилгаж байгаа юм.

 

2) Гуравдагч этгээд таны мэдээллийг хулгайлах эсвэл таны төхөөрөмжийг хакердан ёс зүйгүй бусад үйлдэлд ашиглах боломжтой байсныг хааж өгөх юм;

Apple болон хэрэглэгч та бол үндсэн оролцогчид юм. Харин гуравдагч этгээд өөрсдийн код дотор таны мэдээллийг хулгайлах эсвэл бусад зорилгоор бичсэн хортой аппликейшныг App Store-д байршуулсан. Түүнийг та утсандаа татаж суулгасан тохиолдолд хортой код ажилладаг байсныг iOS 17.1.2. шинэчлэлт таслан зогсоох юм байна.

 

Хэрэв та iOS 17.1.2. шинэчлэлтийг татах бол:

1. Settings апп нээнэ

2. General цэсийг сонгоно

3. Software Update цэс рүү орно

4. Ингээд Update Now товчлуур дээр дарахад болно.

Macstore.mn logo

Macstore.mn

Apple - ийн мэдээлэл, бүтээгдэхүүн нэг дор...