Тухайн үед шинэ гарсан iPhone 15 загварын утас гэнэт халах асуудал гарч эхэлсэн. Удалгүй Apple-ийн албаны хүмүүс Мета компанийн Инстаграм аппаас шалтгаалан гар утсанд халалт үүсч байна хэмээн мэдэгдэл хийж байсан.
Гэхдээ Apple инженерүүд түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халалтыг байхгүй болгосон iOS 17 үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг татаж авахыг зөвлөсөн. Энэ нь тухайн нөхцөл байдалд тохирсон хамгийн сайн үр дүнтэй шийдэл болж чаджээ.
Сүүлийн үеийн мэдээнээс харвал дахин ийм асуудал гаргахгүй байх талаар компанийн удирдлага анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. Харин инженерийн баг шинэ шийдэл олсон нь iPhone гар утсыг хайрцаган дотор байхад software update хийх аж.
Интернэт сүлжээ, хувь хүний нууцлал зэрэг асуудлаас болоод хэд хэдэн нөхцөл шаардлага хангасан байх хэрэгтэй. Үүнд:
· задраагүй байх;
· Apple-ийн дэлгүүр дотор байх;
Удахгүй хэрэгжих дээрх шийдлийн үр дүнд бид алдаатай утастай тэр бүр таарахгүй, мөн хайрцагтайгаа шинэ iPhone-ийг задалсан даруйд үйлдлийн системээ шинэчлэхэд цаг үрэх шаардлагагүй болох юм.
2023 оны сүүлээр iPhone гар утаснууд дэлгүүр дотор байхдаа шинэчлэгддэг болох нь байна.
Эх сурвалж: Bloomberg