Шинэчлэлт одоогоор зөвхөн хөгжүүлэгчид ашиглах хязгаартай байгаа юм.
Apple ихэвчлэн шинэ firmware-д ямар боломжууд нэмэгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй. Энэ удаад ч мөн адил тодорхой бус байна.
Apple-аас AirPods-ийн программ хангамжийг хэрхэн ахиулах талаар зааварчилгаа гаргадаггүй. Гэхдээ ерөнхийдөө iOS төхөөрөмжтэй холбосон үед firmware-ийг шинэчилж болдог. Та AirPods чихэвчээ case-нд хийгээд, тогонд залгаж цэнэглээд AirPods-оо iOS төхөөрөмж эсвэл Mac руу холбоход шинэчлэлт хийгдэнэ.
AirPods чихэвчний firmware-ийг шалгахдаа дараах зааврын дагана уу. Үүнд:
· AirPods чихэвчээ iOS төхөөрөмжтэй холбоно;
· Settings аппыг нээнэ;
· General цэсийг сонгоно;
· About дээр дарна;
· AirPods дээр дарна;
· "Firmware Version" үгийг хажууд байгаа тоог харна;
Эх сурвалж: MacRumors