Apple - ийн анхны бүтээгдэхүүн зураг

Apple - ийн анхны бүтээгдэхүүн

2023/08/08 18:48

Дэлхийн хамгийн нөлөө бүхий үнэ цэнэтэй  брэнд өөрсдийн компанийг босгохдоо анх ямар бүтээгдэхүүн хийж байсан бэ?

Apple Computer Company үүсгэн байгуулагчид

Анх 1976 оны 04 дүгээр сарын 01 өдрийн инээдмийн баяраар Apple Computer Company гурван үүсгэн байгуулагчтайгаар АНУ-ын Калифорни мужийн Лос Алтос хотноо үүсгэн байгуулагджээ.

 

Компанийг үүсгэн байгуулах болсон шалтгаан нь гурван хамтрагч Стив Возняк нэртэй найзынхаа гараар бүтээсэн төхөөрөмжийг худалдаанд гаргахаар компанийн үйл ажиллагаанд шилжсэн юм.

 

Стив Жобсын Volkswagen автобус

Анхны бүтээлээ санхүүжүүлэхээр хамтрагчид өөрсдийн эд зүйлсээ зарсан ба Стив Жобс өөрийн Volkswagen автобусыг, харин Стив Возняк HP-65 тооны машинаа зарж санхүүжилт босгож байсан аж.

 

Тэд ийнхүү цуглуулсан мөнгөөр Apple компанийн хамгийн анхны бүтээгдэхүүүн болох "Apple I" нэртэй гар аргаар угсарсан компьютерыг бүтээсэн юм. Жижиглэнгийн худалдаанд $666.66 (2022 оны ханшаар $3,428 тэнцэх) үнээр зарагддаг байсан.

 

Нийт 200 ширхэгийг Стив Жобсын гаражид үйлдвэрлэснээс 175 ширхэгийг амжилттай борлуулжээ. Харин өнөөдрийг хүртэл зөвхөн 82 нь хэвийн ажиллаж байгаа юм байна.

 

47 жилийн турш тасралтгүй ажиллах чанартай компьютерыг бүтээсэн Apple компани өнөөдөр хамгийн өндөр чанартай, хэрэглээнд тохирсон, чамин дизайнтай компьютерыг шинэчлэн гарган үйлдвэрлэсээр байгаа билээ.

Macstore.mn logo

Macstore.mn

Apple - ийн мэдээлэл, бүтээгдэхүүн нэг дор...