Гар утас үйлдвэрлэгч Apple компанийн түүх тэртээх 1976 оноос эхтэй бөгөөд өдийг хүртэл тэд олон нугачаа давааг туулсаар ирсэн юм. Өнөөдөр энэ брэнд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниар нэрлэгдэж байна.
2023 оны 08 сарын байдлаар 2.8 их наяд долларын үнэлгээтэй Apple компани өндөр чанартай гар утас, компьютер үйлдвэрлэдэг. Мөн App Store, iCloud, iTunes, Apple Music зэрэг програм хангамжийн бүтээгдэхүүнээр та сайн мэднэ байх.
Apple брэндийн алдартай мөн дэлхийд нэгт орох өндөр үнэлгээтэй компани болоход юу нөлөөлсөн бэ гэж үү?
Энэ нь тэдний брэнд нэр юм. Тийм ээ энэ бол Apple бөгөөд хазсан алимын логотой холбоотой.
Хүн бүрийн мэдэх бас тогтооход амархан цөөхөн үсэгтэй нэр. Олон хүний сэтгэл зүрхэнд гайхалтай дурсамжуудыг үлдээн өдий зэрэгт хүрсэн Apple брэндийн нэрний түүхийг олон янзаар тайлбарладаг.
· Исаак Ньютоны толгой дээр алим унасан учир...
· Адам Евагийн хазсан алимнаас санаа авсан...
· Орчин үеийн компьютерын загалмайлсан эцэг Alan Turing хортой алим идээд үхсэн учир...
· Өдөрт нэг алим идэхэд эмчид очихгүй гэх алдартай хэлц үгийг санаад...
· Компанийн үүсгэн байгуулагч гурван эрхэм ердийн нэр сонгохыг хүссэн учир...
· Үүсгэн байгуулагч Steve Jobs болон Steve Wozniak нар ярилцаад утасны жагсаалтад Atari компаниас эхэнд харагдахын тулд Apple гэх үгийг сонгосон гэх мэт.
Үнэндээ өнөөгийн аварга компани Apple компани Apple нэрийг сонгон авсан шалтгаан нь Apple компанийн үүсгэн байгуулагч Steve Jobs алим жимсэнд үнэхээр их дуртай учир өгсөн аж. Жимсэн хоолны дэглэм барьдаг тэрээр нэгэн өдөр тэр алимын цэцэрлэгт хүрээлэнд очоод ирэхдээ хамтрагч Wozniak нөхөртөө Apple гэх нэрийг өгөх саналаа хэлснээр ийнхүү нэрлэгдэх болжээ.
Хүмүүс бидний өдөр тутмын амьдралд брэндийн нэр үнэхээр чухал үүрэгтэй. Амархан, хялбар тогтоогдох нэртэй, өнгө үзэмж сайтай логотой байх тусам бид тэрхүү бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон хэрэглэх магадлал ихэсдэг. Тийм ч учраас Apple компани өнөөдөр хамгийн амжилттай брэнд болон өргөжжээ.