Logo

Хэтэвч

Идэвхгүй

Та урамшуулал авах хэтэвч үүсгээгүй байна. Хэтэвч үүсгэсний дараа таны худалдан авалтын урамшууллын оноо цэнэглэгдэх болно.

Нэвтрэх

Танд лавлах зүйл байна уу? Мэдээлэл авах

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү гэрээ нь Мак стор ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) болон хэрэглэгч таны (цаашид “Хэрэглэгч” гэх) хооронд байгуулагдах бөгөөд үйлчилгээ үзүүлэхэд үүсэх харилцааг зохицуулах зорилготой.

Нэр томьёоны тайлбар

Үйлчилгээ үзүүлэгч: Энэхүү үйлчилгээг үзүүлж буй албан ёсны хуулийн этгээд болох Мак Стор Монголиа ХХК

Хэрэглэгч: Үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлж буй үйлчилгээг авч буй бүртгэлтэй хувь хүн

Ажлын цаг: Даваагаас Баасан гарагт 09:00 цагаас 19:00 цаг

Ерөнхий зүйл

Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн санал болгож буй үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-ийг анхааралтай уншиж танилцах хэрэгтэй. Хэрэв үйлчилгээний нөхцөлөөс өөрт тохирохгүй заалт байвал санал болгож буй үйлчилгээг авахгүй байхыг зөвлөж байна

Үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд энэ тохиолдолд оруулж буй өөрчлөлтийн талаар олон нийтийн сүлжээ болонwww.macstore.mnвэб сайтаар мэдээлнэ.

Бүртгэл

Хэрэглэгч www.macstore.mn-д бүртгүүлэхдээ дараах мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бүрэн хариуцна. Үүнд:

Овог, нэр

И-мэйл хаяг

Утасны дугаар

Нууц үг

Хэрэглэгч хүссэн үедээ өөрийн оруулсан мэдээллийг өөрчлөх эрхтэй. Мөн хэрэглэгч нь нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэв өөрийн буруутай үйлдлээс болж нууц үгээ алдсан эсвэл бусад ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаараа яаралтай Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэнэ.

Нууцлал

Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор хэрхэн цуглуулдаг, боловсруулдаг, хэрэглэдэг талаарх Нууцлалын бодлогыг https://macstore.mn/privacyхолбоосоор орж үзнэ үү.

Гомдол, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх

Хэрэглэгч Үйлчилгээ үзүүлэгчийн цахим хуудас болонinfo@macstore.mnхаягаар дамжуулан үйлчилгээний талаар гомдол, хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг Үйлчилгээ үзүүлэгч хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Хэрэв энэ хугацаанаас илүү хугацаа шаардлагатай бол Үйлчилгээ үзүүлэгч урьдчилж мэдэгдэнэ.

Албан ёсны сошиал хаягууд

Хэрэглэгч Үйлчилгээ үзүүлэгчийн аливаа мэдээллийг зөвхөн дараах хаягуудаас авах бөгөөд өөр хаягаас авсан ташаа мэдээллээс болж үүссэн хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй

Facebook:"https://www.facebook.com/macstoredotmn

Instagram:https://www.instagram.com/macstoremongolia

Website:https://macstore.mn

Давагдашгүй хүчин зүйл

Үйлчилгээ үзүүлэгч нь байгалийн гамшигт үзэгдэл, цаг агаарын онцгой нөхцөл байдал, гал түймэр, дайн, үймээн самуун, осол, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдлын улмаас учирсан хохирол, сааталд хариуцлага хүлээхгүй.

Хувилбар 0.2

2022 оны 2-р сарын 24-нд хянав