Шинэ MacBook загварууд дээр нэмэгдсэн онцлох 5 шинэчлэлт
2023-02-10 02:49

Apple компани шинэчилсэн MacBook Pro 14, 16 inch бүхий загваруудаа өнгөрсөн 1 сард танилцуулсан билээ.
Тэгвэл тус загваруудыг сонгож болох болон өмнөх загвараас ялгарах 5 онцлогийг бид бэлдэнэ хүргэж байна.
- Space Grey өнгөтэй MacBook Pro загварыг дагалдаж ирдэг залгуур нь үндсэн өнгөтэйгөө ижил өнгөөр уусаж харагдана.
- Анхны өндөр хурдны Wi-Fi 6E болон Bluetooth 5.3 стандарт хүлээн авч дэмждэг MacBook-үүд болсон ба таны сүлжээ цацагч төхөөрөмж Wi-Fi 6 стандартаар долгион тараадаг бол шинэ загварын MacBook хүлээж авах юм.
- Шинэ чипийн тусламжтай өндөр хурдны HDMI 2.1 оролт дэмжих ба тус оролтоор 8K хүртэл 60Hz хурдны дүрсийг нэмэлт дэлгэц рүү гаргах юм. Ташрамд дурдахад HDMI 2.0, HDMI 2.1 залгуур нь харагдах байдлаасаа ойролцоо боловч зөвхөн HDMI 2.1 залгуур нь 8k хүртэл болон илүү өндөр дүрсний хурдыг дамжуулж чаддаг юм. Мөн тус стандартын сүүлийн үеийн Playstation 5 болон Xbox One X зэрэг загваруудад дагалдаж ирдэг ба HDMI 2.1 залгуур тусдаа зарагддаг юм.
- Цэнэг барилт хамгийн удаан M2 чип дээрх хамгийн хэрэгтэй шинэчлэлт нь өмнөх загвараас илүү удаан цэнэг барих ба 14, 16inch MacBook загварууд 22 цаг хүртэл цэнэгээ барих ба одоо байгаа хамгийн удаан цэнэгээ барьдаг зөөврийн Mac юм.
- Өмнөх загварын хамгийн өндөр үзүүлэлттэй чип дээр санах ойг сайжруулахдаа хамгийн ихдээ 64GB хүртэл нэмдэг байсан бол шинэ загварууд маань 96GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой болсон.
Тус загваруудын үндсэн үзүүлэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг манай бэлтгэсэн доорх мэдээнээс уншаарай.
Apple: Шинэчлэгдсэн M2 чиптэй MacBook Pro 14, 16inch болон Mac Mini танилцууллаа
Санал болгох
Санал болгох бүтээгдэхүүн олдсонгүй