Logo

Хэтэвч

Идэвхгүй

Та урамшуулал авах хэтэвч үүсгээгүй байна. Хэтэвч үүсгэсний дараа таны худалдан авалтын урамшууллын оноо цэнэглэгдэх болно.

Нэвтрэх

Танд лавлах зүйл байна уу? Мэдээлэл авах

Apple: Шинэчлэгдсэн M2 чиптэй MacBook Pro 14, 16inch болон Mac Mini танилцууллаа

2023-01-18 08:46
Apple компани MacBook Pro 14, 16 inch бүхий загварууд болон Mac Mini дээр шинэчилсэн Apple Silicon M2 чиптэйгээр танилцуулсан байна.

M2 чипийн шинэчлэлтийн талаар

Apple компанийн хамгийн өндөр хүчин чадал бүхий M2 чип нь дэлхийн хамгийн хурдан зөөврийн лаптоп чип билээ. Тус чипийг суурилуулсан MacBook загвар дээр дүрс бичлэг боловсруулах хурд нь Intel загварын CPU-тэй MacBook - ээс 6 дахин хурдан ба өнгийг ялгах чанар нь 2 дахин хурдтай бөгөөд сайжруулсан чипийн тусламжтай 22 цаг хүртэл цэнэгээ барих чадамж үүсэх юм. Түүнчлэн WiFI утасгүй сүлжээний хамгийн сүүлийн үеийн өндөр хурд бүх Wi-Fi 6E стандарт дэмжих ба сайжруулсан өндөр хурдны HDMI хүлээн авагчийг дэмжсэнээр 8k хүртэл өндөр нягтаршилтай дэлгэц хүртэл дэмжинэ. Мөн санах ойн багтаамж 96GB хүртэл нэмэгдүүлэх ба өндөр чанарын студийн микрофон болон Apple компанийн Liquid Retina XDR дэлгэцийг дэмжих юм. 

Сайжруулсан MacBook загварууд дээрх шинэчлэлтүүд

Шинэ M2 Pro чип нь 10 цөм эсвэл 12 цөм гэсэн сонголттой ба өмнөх M1 Pro чипээс 20% илүү хүчин чадалтай юм. Түүнчлэн тус чипийн 16 цөм эсвэл 19 цөмтэй график процессор нь 30% илүү хүчин чадал гаргах чадалтай ба 16 цөм бүхий Neural Engine процессор нь өмнөх загвараас 40% илүү ажиллах юм. 

Шинэ M2 Mac чип нь 12 цөмтэй загвар нь өмнөх M1 Max чипээс 20% илүү хүчин чадалтай юм. Түүнчлэн тус чипийн график процессор 38 цөм хүртэл нэмэгдээд байна. M2 Max чипийн тусламжтай MacBook загвар нь Intel чип бүхий загвараас 6 дахин хурдан ажиллах чадамж бүрдээд байна. 

Шинэчилсэн M2 Pro болон M2 Max чипийг агуулсан MacBook загвар нь 96GB хүртэл санах ойг нэмэгдүүлэх боломжтой болжээ. Тодруулбал өмнөх загвар нь 64GB хүртэл санах ойг нэмэгдүүлэх боломжтой байсан. Харин багтаамжийн хувьд 8TB буюу 8,000GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэнэ. 

Хамгийн сүүлийн үеийн Wi-Fi 6E стандартыг шинэ чиптэй MacBook загварт нэвтрүүлснээр утасгүй өргөн сүлжээний стандарт горимын 6Ghz хүчин чадлыг дэмжих ба өмнөх загварын MacBook 14, 16inch загварууд нь 2.4Ghz болон 5Ghz хүртэл дэмждэг байсан. 

Өндөр хурдны HDMI 2.1 стандартыг нэвтрүүлснээр MacBook Pro загварууд 8K хүртэл нягтаршил бүхий дэлгэц дээр түрс шахах боломж бүрдсэн ба 4k нягтаршлыг 240Hz дүрс дамжуулах хурд хүртэл гаргах боломж бүрдсэн юм. 

Сайжруулсан M2 Pro чип агуулсан Mac Mini загвар дээрх шинэчлэлтүүд

M2 чип агуулсан Mac Mini загварын суурь үзүүлэлтийн санах ойн багтаамж нь 8GB байх ба санах ойг сайжруулснаар 16GB, 24GB хүртэл нэмж болох гэнэ. Харин M2 Pro чипийн хувьд 16GB суурь үзүүлэлттэй ба 32GB хүртэл нэмэгдүүлэх сонголт бий.  

M2 чип суурилуулсан Mac Mini загвар суурь багтаамж 256GB өндөр хурдны SSD ба 512GB, 1TB, 2TB гэсэн сонголттой болсон. Харин M2 Pro чипийн хувьд 512GB суурь багтаамжтай бөгөөд 1TB, 2TB, 4TB, 8TB гэсэн сонголттой багтаамжуудтай байна. 

Mac Mini загвар дээр M2 Pro чип суурилуулснаар 3 хүртэл нэмэлт дэлгэцийг нэмэлт холболтоор дэмжих ба 2 төрлийн дэлгэц нь 60Hz дүрс дамжуулах хурд болон үлдсэн нэг дэлгэц нь 4k хүртэл нягтаршил байх аж. Түүнчлэн HDMI холболтоор 240Hz хурдны дүрс дамжуулалттай 4k дэлгэц дэмжих аж. 

Бусад шинэчлэлтүүд Wi-Fi 6E стандарт болон Bluetooth 5.3 стандарт, өндөр хурдны Thunderbolt оролт 4 ширхэг суурилуулсан байна. 


Шинэчилсэн MacBook Pro 14, 16inch болон Mac Mini загварууд тун удахгүй манайд худалдаанд ирэх ба хэрэв та захиалга өгөх болон мэдээлэл авах бол манай 7511-1176 утсанд болон манай Macstore.mn page хуудсаар холбогдоорой 

Санал болгох

Санал болгох бүтээгдэхүүн олдсонгүй