Logo

Хэтэвч

Идэвхгүй

Та урамшуулал авах хэтэвч үүсгээгүй байна. Хэтэвч үүсгэсний дараа таны худалдан авалтын урамшууллын оноо цэнэглэгдэх болно.

Нэвтрэх

Танд лавлах зүйл байна уу? Мэдээлэл авах

Apple: SIlicon чипээр тоноглогдсон Mac Pro гаргана.

2023-01-06 10:08
Apple компани "Mac Pro" загвараас бусад бүх зөөврийн төхөөрөмжүүд болон суурин компьютер дээрх чипийг өөрсдийн хийсэн silicon chip суурилуулаад байна.

Silicon чип нь зах зээлд гараад 3 үндсэн хүртэл хөгжиж өргөжөөд байгаа бөгөөд бидний амьдралд хэдийн танил болоод байгаа билээ. Харин хамгийн өндөр үзүүлэлттэй загвар болох "Mac Pro" бүтээгдэхүүн ганцаараа Intel CPU загвар дээрээ ганцаараа үлдсэн байна.

Сонирхуулахад Mac Pro гараад яг одоогийн байдлаар 5 жил болоод байна.

Бүрэн шинэчилсэн Mac Pro загвар ямар үзүүлэлтэй гарах вэ?

Эх сурвалжуудын таамаглаж байгаагаар Apple silicon чиптэй загвар хэзээний үйлдвэрийн тестэд очсон ба техник үзүүлэлт нь одоо байгаа хамгийн өндөр үзүүлэлт бүхий M2 чипийг сайжруулж суулгах аж.

Мөн тус чип нь шинэ загварын "Mac Pro"-той хамтаар гарах ба чипүүд нь "M2 Ultra" болон "M2 Extreme" хэмээн нэрлэгдэх төлөвлөгдөх гэнэ.

Шинээр гарах чипийн гаргаж чадах үзүүлэлт нь 24 болон 48 цөмтэй "CPU" болон 76 болон 152 цөм бүхий график карттай "GPU" байх бөгөөд чипийг дагаж суурилуулагдах санах ой "RAM" суурь үзүүлэлт нь 256GB байх аж. 

Түүнчлэн үндсэн "Mac Pro" загвар болон илүү жижиг хувилбар болох "Mac Pro Mini" хэмээн хоёр загвар гарч магадгүй хэмээн эх сурвалжууд дүгнээд байна. Шинэ загваруудын тухайд бол энэ оны хавар эсвэл намар танилцуулах арга хэмжээнд танилцуулж магадгүй юм.

Эх сурвалж: MacRumors

Санал болгох

Санал болгох бүтээгдэхүүн олдсонгүй