Logo

Хэтэвч

Идэвхгүй

Та урамшуулал авах хэтэвч үүсгээгүй байна. Хэтэвч үүсгэсний дараа таны худалдан авалтын урамшууллын оноо цэнэглэгдэх болно.

Нэвтрэх

Танд лавлах зүйл байна уу? Мэдээлэл авах

15.5-inch MacBook Air энэ хавар танилцуулж магадгүй

2023-01-05 07:56
Apple компани MacBook Air загвар дээр шинэчлэлт хийхээр хөгжүүлэлтийн ажил эхэлсэн ба 2023 оны хавар худалдаанд гарч магадгүй талаар шинжээч нар таамаглаад байна.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар MacBook Air загвар нь зах зээлд байгаа 13.6 загвар дээр 15.5inch бүхий загвар шинээр нэмэгдэж хоёр төрөлтэй болох ба үндсэн хүчин чадал техник чадамж зах зээлд байгаа MacBook Air загвартай адилхан байж магадгүй гэнэ.

15.5-inch шинэ загвар нь одоогоор зах зээлд гарсан MacBook Air загвартай адил нимгэн хүрээтэй мөн соронзтой MagSafe залгууртай байх ба хэрэв худалдаанд гарах бол илүү том Force Touch мэдрэгч, сайжруулсан спикер болон 1080p камер зэрэг шинэчлэлт орж магадгүй аж.

Илүү том болгосон MacBook Air загвар худалдаанд гарвал M2 болон M2 Pro чип гэсэн сонголттой болж боломжтой байна.

эх сурвалж: MacRumors

Санал болгох

Санал болгох бүтээгдэхүүн олдсонгүй