2022 оны шинэ iPhone 14, AirPods 2, Apple Watch талаар бүгдийг эндээс

iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max загвар
Тус загварууд дээрх шинэчлэлтээс дараах хоёрыг онцолж байна.
● Always-on display горим тус горим утас цоожтой үед дэлгэц цаг мэдэгдэл болон таны идэвхтэй аппууд зэргийг байнга дэлгэц дээр харуулах ба зөвхөн арын дэвсгэр зураг бүдгэрч батарей зарцуулахгүй зөвхөн шаардлагатай мэдээллийг байнга харагдуулдаг горим юм.

● Dynamic Island горим тус шинэчлэлт нь iPhone загвар iPhone X хойш анх удаа дэлгэцийн дээрх байрлах хүрээ эмжээр (камер болон гэрэл мэдрэгч спикер зэргийг зааглаж байдаг) хэсгийг болиулсан байна. Тодруулбал тус эмжээр хэсгийг дэлгэцээс холдуулж өгсөн бөгөөд үүн дээр ямар ч төрлийн мэдэгдлийг заавал аппликэйшн нээхгүй авах боломжтой болсон байна. Улмаар ирж буй таксиг харах, дэмжиж байгаа багийн тоглолтийн мэдээлэл авах, дуудлагын мэдээлэл харах, зам заагч ойр байгаа эргэлтийн зэрэг олон төрлийн аппийн мэдэгдлийг дэлгэц дээр шууд хүлээж авах боломжтойгоор онцлог юм.

Бусад түлхүүр шинэчлэлтүүд
● 5G сүлжээ бүрэн дэмжинэ
● Хүрээ илүү бага болж нарийссан
● Шинээр Гүн Яагаан өнгө
● Илүү тод сайн гэрэлтүүлэгтэй дэлгэц
● Always-on display горим
● Dynamic Island горим
● A16 Bionic процессор
● 48MP камер
● 12MP telephoto камер
● 12MP ultra-wide камер
● 2-3x дахин илүү гэрэлтүүлэг бага үед зураг дарна
● Шинээр объект дагаж дүрс тогтворжуулах "action mode" горим
● Мэргэжлийн студийн бичлэг хийх чадвар өндөрссөн
● ProRAW өндөр чанарын формат 48MP бичлэг хийнэ
● Хиймэл дагуултай холбогдох түргэн тусламж
● Осол мэдрэгч
● Суурь багтаамж 1TB хүртэл нэмэгдсэн



iPhone 14 Pro загвар 999$ харин iPhone 14 Pro Max загвар 1099$ үнээс эхлэх ба 9 сарын 9нд урьдчилсан захиалга 9 сарын 16нд худалдаанд
iPhone 14 болон iPhone 14 Plus загвар
Тус загварууд дээрх шинэчлэлтээс дараах хоёрыг онцолж байна.
● Үндсэн "iPhone Pro" буюу илүү өндөр үзүүлэлт агуулаагүй цуврал загвар iPhone 11, 12, 13 загваруудаас энэ жилийн загвар нь илүү том дэлгэцтэй буюу илүү том батарэйтай загвар байлаа.
● Шууд 5G сүлжээ хүлээж авах ба биет сим шаардлагагүй болсон
Бусад түлхүүр шинэчлэлтүүд
● 5G сүлжээ бүрэн дэмжинэ
● Шинэчилсэн 12MP үндсэн камер болон илүү өргөн мэдрэгчтэйгээр
● Илүү хурдан f1.5 өрц болон мэдрэгч
● Гэрэлтүүлэг багтай үед 49% илүү зургийг тод гэрэлтэй авна
● Урд камер автоматаар дүрсээ тогтворжуулна
● Шинээр объект дагаж дүрс тогтворжуулах "action mode" горим
● SIM шаардахгүй дан esim болсон (зарим улсад нийлүүлсэн загварууд симтэй байж болно)
● Хиймэл дагуултай холбогдох түргэн тусламж
● Осол мэдрэгч



iPhone 14 загвар 799$ харин iPhone 14 Plus загвар 899$ үнээс эхлэх ба 9 сарын 9нд урьдчилсан захиалга 9 сарын 16нд худалдаанд Харин iPhone 14 Plus загвар нь 10 сарын 7нд худалдаанд
Apple Watch Series 8 болон SE загвар
Тус загварууд дээрх шинэчлэлтээс дараах хоёрыг онцолж байна.
● Осол мэдрэгч - автомашин жолоодож яваа болон зорчигчийн суудал дээр сууж яваа үед авто осол болох үед Apple Watch - н мэдрэгч маш хурдан ажиллах ба аюулгүй байдлын түргэн тусламжийн газарт мэдээлэл өгөх тохиргоо юм.
● Охид, эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн хяналтын систем нь дагалдах нэмэлт хэрэгсэлгүй тус загвар дээр тусдаа нэмэгдсэн ба сарын тэмдгийн хуанлийг нэмэлт аппликэйшн, нэмэлт хэрэгсэл хянахгүй хүлээн авах боломжтой болсон байна.
Бусад түлхүүр шинэчлэлтүүд
● Low Power горим дэмждэг болсон
● Олон улсын Roaming үйлчилгээ дэмжинэ
● Fast charging дэмждэг болсон




Apple Watch SE загвар нь 249$ үнэтэй ба Apple Watch Series 8 зөвхөн GPS-тэй загвар 399$ үнэтэй, Cellular сүлжээ дэмжих загвар 499$ үнэтэй бөгөөд тус тус 3 сарын Apple Fitness+ дэмжинэ. 9 сарын 16нд худалдаанд гарах ба өнөөдрөөс урьдчилсан захиалга эхлэнэ.
Apple Watch Ultra буюу шинэ загвар
Бусад бүтээгдэхүүнүүд өмнө нь танилцуулсан загвараа сайжруулсан бол энэ удаа Apple Watch загварын шинэ цуврал болох "Ultra" буюу илүү өндөр үзүүлэлт өргөн дэлгэц бүхий загвар байлаа.
Тус загвараас дээрх шинэчлэлтээс дараах хоёрыг онцолж байна.
● Мэргэжлийн хүмүүст зориулсан - бусад загвараас онцлог нь нарийн мэргэжлийн мэдрэгчүүд суурилуулсан ба мэргэжлийн гүйлт, унадаг дугуй, луужин, гүн хэмжигч зэрэг боломжтой гэнэ.
● 60 цаг батарей барина - илүү том дэлгэц илүү хүчин чадалтайгаар бүтээгдсэн болохоор чадвараа дагаад батарей нь мөн адил том болсон ба бусад загвараасаа илүү удаан цэнэгээ барих аж.
Бусад түлхүүр шинэчлэлтүүд
● 49мм титаниум гадаргуу
● "Action button" хэмээх шинэ товчлуур нэмэгдсэн
● Цагны тааруулдаг эргүүлэгч товч бээлийтэй үед зүүж болохоор дизайнтай
● Утасгүй өргөн сүлжээ хүлээн авч ажиллана
● Нэг цэнэглэлтээр 36 цаг батарей барих ба батарейг бага барих тохируулга дээр 60 цаг хүртэл
● Далайн гүний шумбалт, уулын өндөрт, агаарт нисэх зэрэг нарийн ажиллагаатай горим дэмжинэ
● Үзэгдэх орчин бага үед дэлгэцийн харагдах байдал улаан өнгөтэй болж харанхуйд тод харагдана
● Сайжруулсан мэдрэгч бүхий GPS байршил тогтоогч
● Сайжруулсан усны хамгаалалт



Apple Watch Ultra загвар нь 799$ худалдаалах ба 9 сарын 23нд худалдаанд гарна.
AirPods Pro 2 загвар
Тус загварууд дээрх шинэчлэлтээс дараах хоёрыг онцолж байна.
● Дуу тусгаарлах технологи 2 дахин сайжирсан ба шинэчилсэн H2 чипийн тусламжтай таны сонсож байгаа дуу хөгжим зөвхөн танд л сонсогдох ба гаднах чимээг маш өндөр чанартайгаар багасгаж өгнө.
● Мэдрэгч тохируулга нэмэгдсэн ба чихэвчийн доод хэсэгт дээш доош хуруугаа гулсуулах үед дууг нэмж хасна мөн зөөлөвч олон төрөл болж нэмэгдсэн
Бусад түлхүүр шинэчлэлтүүд
● Бүрэн шинэчилсэн H2 чип
● Дууг тусгаарлах технологи орчноос хамаарч тохируулах
● Гаднах дуу чимээг 2 дахин илүү багасгаж чадна
● Дуу хөгжмийг жигд тараах нарийн технологи сайжирсан
● Мэдрэгч тохируулга нэмэгдсэн ба чихэвчийн доод хэсэгт дээш доош хуруугаа гулсуулах үед дууг нэмж хасна
● Дуу сонсох горим дээр 6 цаг нэмэгдсэн өмнөх загвараас 33% илүү
● Find My аппаар кэйсийн байршил олох боломжтой ба хэрэв олдсон үед кэйс дээр байрласан спикер дуу гаргах юм
● Утасгүй цэнэглэгч дэмжинэ





Санал болгох
Санал болгох бүтээгдэхүүн олдсонгүй