Logo

Хэтэвч

Идэвхгүй

Та урамшуулал авах хэтэвч үүсгээгүй байна. Хэтэвч үүсгэсний дараа таны худалдан авалтын урамшууллын оноо цэнэглэгдэх болно.

Урамшууллын хугацаанд хэтэвчээ нээгээд 10,000₮ аваарайНэвтрэх

Танд лавлах зүйл байна уу? Мэдээлэл авах

iPhone 14 Pro загвар always-on-display горим дэмжиж магадгүй

0
Энэ жилийн намар худалдаанд гарах iPhone 14 Pro загвар дээр always-on-display буюу дэлгэц дээр чухал мэдээлэл байнга харагддаг горим нэмэгдэж магадгүй гэнэ. Тодруулбал тус мэдээллийг твиттер дээр зарим хөгжүүлэгчид xcode 14 дээрх шинэчлэлтээс always-on-display горим нэмэгдсэн байгааг эх кодоос илрүүлсэн байна.

always-on-display горимын талаар

always-on-display нь дэлгэц амарсан үед ч чухал мэдээлэл гаргах боломжтой горим юм. Тус горим нь Apple Watch загвар дээр нэмэгдсэн байдаг. Apple Watch нь тус горимыг идэвхжүүлснээр цаг харуулах хэсгийг дэлгэц огт амраахгүй байнга харагдуулдаг ба энэ нь Apple Watch бусад Apple төхөөрөмжөөс онцгойрох онцлог болсон байдаг.

Жишээ зураг: Apple Watch always-on-screen эх сурвалж: gsmarean

Түүнчлэн сүүлийн үеийн бүх төрлийн OLED дэлгэц бүхий андройд загварын утаснуудад тус горим нь нэмэгдсэн байдаг. Хэрэглэгч тус үйлчилгээг ашиглаад iPhone 14 Pro загвар дээр цаг болон шинээр ирсэн мэдэгдэл зэрэг мэдээллийг заавал утсаа цоожийг нь нээхгүй шууд авах боломж бүрэн нээгдэх юм.

эх сувралж: twitter 

Санал болгох

Холбоотой бүтээгдэхүүн байхгүй байна.