Logo

Хэтэвч

Идэвхгүй

Та урамшуулал авах хэтэвч үүсгээгүй байна. Хэтэвч үүсгэсний дараа таны худалдан авалтын урамшууллын оноо цэнэглэгдэх болно.

Урамшууллын хугацаанд хэтэвчээ нээгээд 10,000₮ аваарайНэвтрэх

Танд лавлах зүйл байна уу? Мэдээлэл авах

Apple компани M2 чип хөгжүүлэлтийг хийж байж магадгүй

0
Apple компани M1 чипийг Max болон Ultra гэсэн хувилбартайгаар саяхан танилцуулж M1 чипийн ерөнхий техник хангамж дээр сайжруулалт хийгдсэн билээ. Энэ нь мэдээж M1 чип хүрээнд хамрагдана. Харин бидний шинэ мэдээ нь M2 буюу илүү өөр илүү сайжруулсан шинэ загварын талаар юм.

Apple компани шинэ төрлийн Mac загваруудад зориулж M2 чипийг хөгжүүлж байгаа талаар

Apple компани шинэ төрлийн Mac загваруудад зориулж M2 чипийг хөгжүүлж байгаа талаар Bloomberg мэдээлэл хийгээд байна. Мөн дээрээс тус мэдээлэлтэй хамтаар ямар ямар загварууд дээр оруулах талаар төлөвлөж байгаа үйлдвэрийн техник мэдээлэл "codename" мэдээлэл цацагдаад байна.

Жагсаалтад багтсан загварууд

● MacBook Air (код нэршил J413) болон M2 чип (8-цөм CPU, 10-цөм GPU)
● Mac mini (код нэршил J473) болон M2 чип (8-цөм CPU, 10-цөм GPU)
● Mac mini (код нэршил J474) болон M2 Pro чип
● Entry-level MacBook Pro (код нэршил J493) болон M2 чип (8-цөм CPU, 10-цөм GPU) ● 14-inch MacBook Pro (код нэршил J414) болон M2 Pro чип
● 14-inch MacBook Pro (код нэршил J414) болон M2 Max чип (12-цөм CPU, 38-цөм GPU)
● 16-inch MacBook Pro (код нэршил J416) болон M2 Pro чип
● 16-inch MacBook Pro (код нэршил J416) болон M2 Max чип (12-цөм CPU, 38-цөм GPU)
● Mac Pro (код нэршил J180) болон M1 Ultra хүртэл сайжруулж Mac Studio дээр нэмсэнтэй адилаар


Эдгээр мэдээлэлтэй холбоотой шинэчлэлт болон шинэ мэдээлэл энэ жилийн WWDC 2022 буюу Apple компанийн жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгч, инженер, дизайнеруудад зориулсан системтэй холбоотой шинэчлэлтийн нээлттэй арга хэмжээ дээр ил болгохоор төлөвлөж байгаа аж.

Шинэ мэдээлэлтэй холбоотойгоор бид WWDC үеэр дахин мэдээлэл өгөх болно. 

WWDC арга хэмжээ 5 сарын 6 - 10 хооронд болно. https://developer.apple.com/wwdc22/

Эх сурвалж: Bloomberg, MacRumors

Санал болгох

Холбоотой бүтээгдэхүүн байхгүй байна.